”Би Монгол хүн” хог хаягдлаар хийсэн гар урлалын бүтээлийн уралдааны үзэсгэлэнг 2023 оны 05-р сарын 13 ны өдөр Хүүхдийн Урлан Бүтээх төв болон “Би Монгол хүн” хүүхдийн хүрээ хамтран Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулав. Уралдаанд нийт 148 бүтээл ирснээс 10 шилдэг бүтээлийн эзэд тодорлоо.
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 35 дахь удаагийн төгсөлтийн “УРЛАХУЙН ЕРТӨНЦ” тайлангийн үзэсгэлэн 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллагдав. Уг үзэсгэлэнд 16 төрлийн 20 дугуйлангийн 2000 гаруй суралцагч хүүхдүүдийн нийт 3000 гаруй бүтээл дэлгэгдэж урлаг соёлын тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэн, тайлан, хувцас загварын ангийн загварын үзүүлбэр зэрэг үйл ажиллагаанууд болж өндөрлөв.[…..]
Соёлын Яамны дэмжлэгтэй, HUGO and COLOR клубын хүүхдийн гар зургийн 16-р олимпиадын бүтээлийн үзэсгэлэн Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн Орт арт галерейд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдав. Тус үйл ажиллагааны үеэр 108 медаль, 45 шагналт бүтээл 43 шилдэг багш нар шалгарлаа.
Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн суралцагч,СЭЗИС-ийн харьяа Эрхэм баян эрдэм бүрэн дунд сургуулийн сурагч Ж.Энххүслэнгийн уран хайчилбарын, зургийн “TRUE” бие даасан үзэсгэлэн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдаж Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн Орт арт галерейд нийт 60 гаруй уран бүтээл дэлгэгдэв