Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн сүрлэн наамлын багш Р.Энхбаяр, сүрлэн сүлжмэлийн багш Г.Туяа нарын хамтарсан “Намрын өнгө” үзэсгэлэн Орт арт галерейд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж нийт 50 гаруй сүрлэн уран бүтээл дэлгэгдэв.
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хүүхдийн Урлан Бүтээх Төв, Монголын Хүүхдийн Ордон, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор хамтарсан “Найрамдал-Аз жаргалын хотхон” хүүхдийн уран бүтээлийн уралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 14:00 цагт Орт арт галерейд зохион байгууллаа. Уралдаанд оролцсон нийт 258 бүтээлээс шилдэг 44 бүтээл шагналт[…..]
Олон улсын инээдмийн баярыг тохиолдуулан Монголын шог зураачдын “Шогч бийр” холбооноос зохион байгуулсан 2023 оны шог зургийн ээлжит үзэсгэлэн Орд арт галерейд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулагдав. Уг үзэсгэлэнд 10 гаруй шог зураачдын нийт 91 бүтээл дэлгэгдэв.
Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн Арьсан урлалын багш, уран бүтээлч Э.Бямбасүрэнгийн “SWAN” бие даасан үзэсгэлэн Орд арт галерейд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Ардын уламжлалт арьсан урлалыг орчин цагтаа өвлүүлэн хойч үедээ сурталчлан таниулах арьсан урлалаар суралцаж буй хүүхэд залуучуудад урам зориг өгөх мөн өөрийн хийсэн бүтээлийг олонд таниулах зорилготой нийт 32[…..]