Монголын Хүүхдийн урлан бүтээх төв нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөж, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөр гоо зүйн хүмүүжил олгох, дэлхийн болон Монголын уламжлалд суурилсан мэдлэг чадварыг эзэмшүүлж дотоод, гадаадын уралдаан тэмцээнүүдэд оролцуулах замаар авьяас билгийг нь хөгжүүлэхийг эрхэмлэж ажиллана.
СТРАТЕГИ ЗОРИЛТ, ҮНДСЭН ЗАРЧИМ
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв нь “ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛДЭГ БҮТЭЭЛЧ МОНГОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ” эрхэм зорилго дэвшүүлж, хүүхдийн хүсэл сонирхолд нийцүүлэн авьяасыг нь хөгжүүлэхийн төлөө хүүхдийн эрхийг дээдэлсэн ардчилал, шударга ёс, ил тод байдал, хамтын удирдлагын зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү эрхэм зорилгын хүрээнд дараах стратегийн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Сургалтын цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын байгууллагатай хамтран Нийслэлийн алслагдсан дүүргүүд болон хороодод төвийн салбар дугуйланг нээн ажиллуулах
- Төвийн дугуйланд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх
- Байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Олон улсын наадам, үзэсгэлэн, уралдаанд багш, сурагчдыг идэвхтэй хамруулж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
- Жил бүр уламжлал болон зохиогддог багш, сурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг Монгол улсад суугаа Элчин Сайдын Яамдуудтай хамтран зохион байгуулах
- Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талт соёлын арга хэмжээг санаачлан зохион байгуулах
- Олон улсын болон улс нийслэлийн хүрээнд үндэсний өв уламжлалыг хүүхэд багачуудад сурталчлан таниулах ажлыг шат дараалан зохион байгуулах
- Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул ослоос хамгаалах зорилгоор сургалт зохион байгуулж, Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллах
- “Хүүхдэд ээлтэй-Урлан” аяныг санаачлан, хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллах
- Гадаад, дотоодын нөөц бололцоонд тулгуурлан сургалтын орчныг сайжруулж шаардлагатай анги танхимыг сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах
- Төвийн багш нарын мэргэжил, ур чадварыг сайжруулах зорилгоор гадаад, дотоодын ижил төстэй үйл ажиллагаа бүхий сургалтын байгууллагуудтай харилцан туршлага солилцож, багшийн хөгжлийг дэмжин ажиллах
- Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гар урлал, уран зураг, техник технологи, чимэглэх урлагийн чиглэлийн цуврал теле хичээл, ярилцлага, нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтийн хүртээл болгох
Дээрх зорилтуудын хүрээнд жил бүр байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын баталсан төлөвлөгөөний дагуу зорилтыг ханган ажиллаж байна.