Монгол Туургатан” Олон Улсын хүүхдийн Уран бичлэгийн гуравдугаар наадам шилдгүүдээ тодрууллаа.

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл урлагийн солилцооны нийгэмлэг хамтран Монголын Хүүхдийн урлан бүтээх төв үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойд зориулан үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх , сурталчлан таниулах , олон улсын хүүхэд багачуудын авьяас билиг, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, урлаг соёлын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол Туургатан” Олон Улсын хүүхдийн Уран бичлэгийн гуравдугаар наадам 2023 оны 09-р сарын 18-ний өдөр 15 цагт зохион байгуулагдав. Уралдаанд 100 гаруй бүтээл ирснээс шагналт байранд 10, тусгай байранд 30 бүтээл шалгарав.