ШИНЭ МЭДЭЭЛЭЛ …
“Миний төсөөллийн Солонгос орон”, “Солонгос Улсын орчин үеийн соёл урлаг ”, “Монгол Солонгосын соёл урлаг” сэдвийн дор зохиогдсон уралдааны дүн гарч шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг 9 дахь удаагийн….
“Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн “Харшийн сүлд модны наадам
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ Төрийн ордноо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ёслол төгөлдөр эхэллээ...
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВИЙН 2023-2024 ОНД
САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД
“Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 35 дахь удаагийн төгсөлтийн “УРЛАХУЙН ЕРТӨНЦ” үзэсгэлэн боллоо.
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 35 дахь удаагийн төгсөлтийн “УРЛАХУЙН ЕРТӨНЦ” тайлангийн үзэсгэлэн 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллагдав. Уг үзэсгэлэнд 16 төрлийн 20 дугуйлангийн 2000 гаруй суралцагч хүүхдүүдийн нийт 3000 гаруй бүтээл дэлгэгдэж урлаг соёлын тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэн, тайлан, хувцас загварын ангийн загварын үзүүлбэр зэрэг үйл ажиллагаанууд болж өндөрлөв. 2023 оны шилдэг багшаар сүрлэн сүлжмэлийн багш Г.Туяа, судалбар уран зургийн багш Г.Бямбасүрэн, уран зургийн анхан шатны багш Б.Нарангэрэл нар шалгарав.
“Өнөөдөр Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн түүхэн 35 жилийн ойн баярын өдөр тохиож байна..
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 35 жилийн ойн баярыг тохиолдуулан Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн үе үеийн төгсөгч, уран бүтээлчид, багш нарын шилдэг уран бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн 2023 оны 10-р сарын 06-ны өдөр дэлгэгдэв. Үзэсгэлэнгийн нээлтийг Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, Монголын Урчуудын эвлэлийн хорооны дарга Д.Ганбат нар нээж баярын мэндчилгээ дэвшүүлэв. “ОРД” үзэсгэлэнгийн нээлтэнд урилгаар Монголын урчуудын эвлэлийн хорооны дарга Д.Ганбат, Монгол улсын боловсролын их сургуулийн багш доктор, дэд професор, шог зураач Г.Моломжамц, Соёлын яамны Залуучуудын хөгжлийн дүрслэх урлагийн салбарын тэргүүлэгч, тус төвийн төгсөгч Р.Батхуяг, төвийг үүсгэн байгуулагчдын нэг багш М.Энхтуяа болон үе үеийн төгсөгчид, багш нарын төлөөлөл хүрэлцэн ирж оролцов. Нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр сайхан болж өндөрлөв. “ОРД” нэгдсэн үзэсгэлэнд 60 гаруй уран бүтээлчийн 100 гаруй бүтээл тавигдсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 06-20-ний өдрүүдэд суралцагч хүүхдүүд, Эцэг, Эх асран хамгаалагч, нийт уран бүтээл сонирхогчдод нээлттэй үйлчиллээ….
“ART & CRAFT2024” уран бүтээлийн 13 дахь удаагийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.
Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн багш нарын уламжлал болгон зохион байгуулдаг “ART & CRAFT-2023” уран бүтээлийн 12 дахь удаагийн үзэсгэлэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдав. “ART & CRAFT-2024” уран бүтээлийн 13 дахь удаагийн үзэсгэлэн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдав. “ART & CRAFT 2024” үзэсгэлэнд Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн уран бүтээлч багш нарын 50 орчим уран бүтээл дэлгэгдэж 3 шилдэг бүтээлийг шалгарууллаа. Үүнд:…….
2024 оны онцлох мэдээ
Бид бүхэн 2024 онд “ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛДЭГ БҮТЭЭЛЧ МОНГОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ” уриан дор үндэсний өв уламжлал, түүх бичиг соёлыг сурталчлан таниулах, Олон улс нийслэлийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжсэн олон арга хэмжээг зохион байгуулж, байгууллагынхаа үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж чадлаа. Тухайлбал ‘МОНГОЛ СОЛОНГОСЫН СОЁЛ УРЛАГ’’ 9 дахь удаагийн уралдаан, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарсан үзэсгэлэн, уралдаан зэрэг томоохон үйл ажиллагааг санаачлан зохион байгууллаа. Өнөөдөр манай төв 1800 гаруй хүүхдүүдийг 18 төрлийн 21 дугуйланд сурган хөгжүүлж, 2024 оныг амжилт бүтээл, урам зориг дүүрэн үдэж байна.
СЭТГЭН БОДОХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ
Хүүхэд өөрийн оюун бодол, санаа сэдлийг урлагаар дамжуулан илэрхийлэх чадвартай болно
МОНГОЛ ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛАА ДЭЭДЛЭХ ҮЗЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ
Хүүхэд өв соёл, ардын уламжлалаа танин мэдэх, зөв монгол хүн болж төлөвших хүсэл эрмэлзэлтэй болно
АЛИВААД ТУУШТАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ
Хүүхэд анхаарлаа төвлөрүүлэх, биеэ даах, өөртөө итгэлтэй, уран зоригтой, тэмүүлэлтэй, хариуцлагатай болно
МЭРГЭЖЛИЙН ЗӨВ ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ
Хүүхдийн авъяасыг хөгжүүлж, ур чадварыг нэмэгдүүлснээр амьдралын арга ухаанд суралцаж мэргэжлийн чиг баримжаатай болно.