“БИЙРИЙН ЭРДЭМ ТӨГСӨШГҮЙ”монгол уран бичлэгийн үзэсгэлэн боллоо.

Монголын хүүхдийн урлан бүтээх төв үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “БИЙРИЙН ЭРДЭМ ТӨГСӨШГҮЙ” монгол уран бичлэгийн хамтарсан үзэсгэлэн 2023 оны 09-р сарын 22-ны 15:00 цагт тус төвийн “ОРД” арт галерейд нээлтээ хийв. “БИЙРИЙН ЭРДЭМ ТӨГСӨШГҮЙ” үзэсгэлэнд тус төвийн Монгол уран бичлэгийн ангийн төгсөгч 22 оюутан залуус уран бүтээлээрээ оролцлоо. Үзэсгэлэнгийн нээлтэнд МУЭ-ийн гишүүн, олон улсын шагналт уран барималч, керамикч Д.Түвдэндорж, “Бичиг соёл” төвийн тэргүүн Д.Ганбаатар, Хүүхдийн урлан бүтээх төвийн сургалтын менежер С.Энхбаатар болон төвийн монгол уран бичлэгийн ангийн суралцагч хүүхдүүд, эцэг эх, асран хамгаалагчид оролцлоо.