Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх Олон Улсын өдөрт зориулан шог зургийн үзэсгэлэн боллоо.

Монгол Улсын Хүний Эрхийн үндэсний комисс, Монголын шог зураачдын “ШОГЧ БИЙР” холбоотой хамтарсан Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх Олон Улсын өдөрт зориулан шог зургийн үзэсгэлэн 2023 оны 06-р сарын 26 нд Орт арт галерейд дэлгэгдэв.Уг үзэсгэлэнгийн нээлтэнд Хүний эрхийн болон, хууль хүчний байгууллагын 40 гаран төлөөлөгч, Шогч бийр холбооны тэргүүн Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор, шог зураач М.Моломжамц болон шог зураачдын төлөөлөлүүд ирж оролцлов.Үзэсгэлэнд 9 шог зураачийн нийт 74 бүтээл дэлгэгдэв.