Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл урлагийн солилцооны нийгэмлэг хамтран Монголын Хүүхдийн урлан бүтээх төв үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойд зориулан үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх , сурталчлан таниулах , олон улсын хүүхэд багачуудын авьяас билиг, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, урлаг соёлын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол Туургатан” Олон Улсын хүүхдийн […]
Монгол Улсын Хүний Эрхийн үндэсний комисс, Монголын шог зураачдын “ШОГЧ БИЙР” холбоотой хамтарсан Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх Олон Улсын өдөрт зориулан шог зургийн үзэсгэлэн 2023 оны 06-р сарын 26 нд Орт арт галерейд дэлгэгдэв.Уг үзэсгэлэнгийн нээлтэнд Хүний эрхийн болон, хууль хүчний байгууллагын 40 гаран төлөөлөгч, Шогч бийр холбооны тэргүүн Урлаг судлалын ухааны доктор, дэд[…..]
”Би Монгол хүн” хог хаягдлаар хийсэн гар урлалын бүтээлийн уралдааны үзэсгэлэнг 2023 оны 05-р сарын 13 ны өдөр Хүүхдийн Урлан Бүтээх төв болон “Би Монгол хүн” хүүхдийн хүрээ хамтран Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулав. Уралдаанд нийт 148 бүтээл ирснээс 10 шилдэг бүтээлийн эзэд тодорлоо.
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 35 дахь удаагийн төгсөлтийн “УРЛАХУЙН ЕРТӨНЦ” тайлангийн үзэсгэлэн 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллагдав. Уг үзэсгэлэнд 16 төрлийн 20 дугуйлангийн 2000 гаруй суралцагч хүүхдүүдийн нийт 3000 гаруй бүтээл дэлгэгдэж урлаг соёлын тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэн, тайлан, хувцас загварын ангийн загварын үзүүлбэр зэрэг үйл ажиллагаанууд болж өндөрлөв.[…..]