Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн Арьсан урлалын багш, уран бүтээлч Э.Бямбасүрэнгийн “SWAN” бие даасан үзэсгэлэн Орд арт галерейд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Ардын уламжлалт арьсан урлалыг орчин цагтаа өвлүүлэн хойч үедээ сурталчлан таниулах арьсан урлалаар суралцаж буй хүүхэд залуучуудад урам зориг өгөх мөн өөрийн хийсэн бүтээлийг олонд таниулах зорилготой нийт 32 […]
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн багш, уран бүтээлч Н.Баатарцог, Б.Нарангэрэл нарын хамтарсан “Салхины өнгө” үзэсгэлэн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орд арт галерейд зохион байгууллаа. Тус үзэсгэлэнгээр багш нарын 50 гаруй уран бүтээл дэлгэгдэв.
Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн багш нарын уламжлал болгон зохион байгуулдаг “ART & CRAFT-2023” уран бүтээлийн 12 дахь удаагийн үзэсгэлэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдав. “ART & CRAFT 2023” үзэсгэлэнд Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн уран бүтээлч багш нарын 50 орчим бүтээл мөн багш нарын нэгдсэн 4 шилдэг уран бүтээл дэлгэгдэв. Үүнд: 1-р[…..]
Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “НАМАЙГ АЛГАС” нөлөөллийн аянд Монголын хүүхдийн урлан бүтээх төв нэгдэж байна. Бид #Би эрт харина #Би жолоо барина #Би маргааш ажилтай уриан дор хамт олон, найз нөхдийн архидалт, согтууруулах ундааны хэрэглээ, буруу үзэгдэл үйл явдлаас залуу үеийг татгалзуулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хосууд[…..]