Өнгөөр урласан нөхөрлөл

Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойд зориулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулж байгаа “ӨНГӨӨР УРЛАСАН НӨХӨРЛӨЛ” үзэсгэлэнгийн нээлт өргөн дэлгэр сайхан боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань хүндэт зочноор оролцлоо.
Үзэсгэлэнд Монгол Улсын өнцөг булан бүрээс болон БНХАУ-ын ӨМӨЗО-оос нийт 1400 гаруй хүүхдүүд бүтээлээрээ оролцож байна. Үзэсгэлэн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “ОРД” арт галерейд.