Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагддаг “Мөнх тэнгэрийн бичиг-2025” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо. Үзэсгэлэнд Монгол Улсаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс, Халимаг Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Франц улсаас нийт 260 гаруй уран бүтээл дэлгэгдсэн билээ.
Үзэсгэлэн 11 сарын 21-ний өдрөөс 12 сарын 5-ны өдрүүдэд Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “ОРД” арт галерейд дэлгэгдэнэ.
















