“ART & CRAFT2024” уран бүтээлийн 13 дахь удаагийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн багш нарын уламжлал болгон зохион байгуулдаг “ART & CRAFT-2024” уран бүтээлийн 13 дахь удаагийн үзэсгэлэн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдав. “ART & CRAFT 2024”  үзэсгэлэнд Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн уран бүтээлч багш нарын 50 орчим уран бүтээл дэлгэгдэж 3 шилдэг бүтээлийг шалгарууллаа. Үүнд:

  • Уран зургийн төрөлд “ТУСГАЛД ОРШИХУЙ” бүтээлээр Б.Нарангэрэл
  • Гар урлалын төрөлд “THE WORLD OF WORMS” бүтээлээр С.Оюунсайхан
  • Чимэглэх урлалын “ДӨЛ” бүтээлээр Т.Даваасамбуу нарын бүтээл тус тус шалгарлаа.