Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ Төрийн ордноо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ёслол төгөлдөр эхэллээ.
Монгол улс түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт улсаа тунхагласан энэ өдөр Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоотой хамтран 21 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв нь Монгол өв соёлоо сурталчлан таниулсан үзэсгэлэн гарган, уран бүтээлч багш нар авьяаслаг сурагчдын хамтаар оролцлоо.