“Миний Улаанбаатар” гар зургийн уралдааны дүн гарч шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

“Нийслэлийн засаг даргын тамгын газар”, “Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв”, “Монголын Хүүхдийн Ордон” хамтран Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 384 жилийн ойг тохиолдуулан хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдний авьяас билиг, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой “Миний Улаанбаатар” гар зургийн уралдааныг зохион байгуулж, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхлэн шилдгүүдээ тордууллаа. Тус уралдаанд нийт 1000 гаруй бүтээл ирсэн бөгөөд нас насны ангилалаар шилдэг 25 бүтээл шагналт байранд шалгарав.Уралдааныг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн А.Батэрдэнэ, Олон улсын шагналт зураач М.Амархүү, МУЭ-ийн гишүүн СТА Ц.Давааням нар шүүн явуулав.