БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг 9 дахь удаагийн хүүхдийн дүрслэх урлаг болон гар зургийн үзэсгэлэн, наадам “Миний төсөөллийн Солонгос орон”, “Солонгос Улсын орчин үеийн соёл урлаг ”, “Монгол Солонгосын соёл урлаг ” сэдвийн дор 2023 оны 11 дүгээр сарын 22-ний 14:00 цагт Хүүхдийн Урлан Бүтээх төвийн ОРД АРТ галлерейд зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайд Ким ЖУН ГҮ болон, МХУБТөвийн захирал Д.Уранбилэг нар оролцов. Уралдааны нээлтэнд БНСУ-ын Элчин сайд КИМ ЖУН ГҮ болон Хүүхдийн Урлан Бүтээх төвийн захирал Д.Уранбилэг нар наадмыг нээж үг хэлэн,Бяцхан Мисс олон улсын хүүхдийн байгууллагын уран бүтээлч хүүхдүүд ирж урлагийн тоглолтоо үзүүлж сонирхуулав. Уралдаанд оролцсон нийт 600 бүтээлээс шилдэг 25, тусгай байранд 30 бүтээл шагналт байранд шалгарав.