Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн “Харшийн сүлд модны наадам” боллоо.

Монголын Хүүхдийн Урлан бүтээх төв жил бүр уламжлал болгон хүүхэд багачууддаа зориулан “Харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулдаг билээ. “Харшийн сүлд модны наадам”-аа 12 дугаар сарын 24-ны өдөр зохион байгуулж “Жапараас зул сараа аварсан нь” хүүхдийн жүжгийг хүүхэд багачууддаа толилуулан, оны шилдэг сурагчидаа шалгаруулан урамшууллаа. 2023 оны “Шилдэг” сурагчаар Эко урлалын дугуйлангийн сурагч Ө.Болорцэцэг, Нийслэлийн шилдэг сурагчаар Уран зургийн дугуйлангийн сурагч Б.Никкол нар шалгарч мөн олон жил тасралтгүй, амжилттай суралцаж байгаа хүүхэд багачуудыг алдаршуулан “Хичээнгүй хүүхэд” өргөмжлөлөөр урамшуулав. 2023 он Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн түүхт 35 жилийн ой тохиож ойн хүрээнд олон олон бүтээлч ажлууд ундарсан он байлаа.

ХАМТДАА ХӨГЖЬЕ, ХАМТДАА ХӨГЖИЛДЬЕ ❤️