Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн Арьсан урлалын багш, уран бүтээлч Э.Бямбасүрэнгийн бие даасан “SWAN” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн Арьсан урлалын багш, уран бүтээлч Э.Бямбасүрэнгийн “SWAN” бие даасан үзэсгэлэн Орд арт галерейд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Ардын уламжлалт арьсан урлалыг орчин цагтаа өвлүүлэн хойч үедээ сурталчлан таниулах арьсан урлалаар суралцаж буй хүүхэд залуучуудад урам зориг өгөх мөн өөрийн хийсэн бүтээлийг олонд таниулах зорилготой нийт 32 уран бүтээл дэлгэгдэв.