Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 45 жилийн ойд зориулж зохион байгуулсан “Найрамдал-Аз жаргалын хотхон” хүүхдийн уран бүтээлийн уралдаанд оролцсон хүүхдүүдийн шагналыг гардууллаа.

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хүүхдийн Урлан Бүтээх Төв, Монголын Хүүхдийн Ордон, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор хамтарсан “Найрамдал-Аз жаргалын хотхон” хүүхдийн уран бүтээлийн уралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 14:00 цагт Орт арт галерейд зохион байгууллаа. Уралдаанд оролцсон нийт 258 бүтээлээс шилдэг 44 бүтээл шагналт байранд шалгарав.