Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн багш, уран бүтээлч Н.Баатарцог, Б.Нарангэрэл нарын хамтарсан “Салхины өнгө” үзэсгэлэн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орд арт галерейд зохион байгууллаа. Тус үзэсгэлэнгээр багш нарын 50 гаруй уран бүтээл дэлгэгдэв.


