Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110 жил, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Монголын хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулсан “БИДНИЙ БААТАР ЦАГДАА” хүүхдийн уран зургийн уралдааны шилдэг бүтээлийн эзэд тодорлоо.
Уралдаанд нийт ур ухаан, авьяас чадвараа уралдуулан 600 гаруй хүүхдүүд бүтээлээ ирүүлснээс шилдэг 20 бүтээлийг тодрууллаа.
Монголын хүүхэд багачуудын авьяас чадвар, хөгжлийг дэмжин ажилласан Цагдаагийн ерөнхий газар болон эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
.

АХЛАХ АНГИ





ДУНД АНГИ





БАГА ДУНД АНГИ





БАГА АНГИ





2021.05.31-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын урлагийн их танхимд шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулан өглөө. Тус үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн Дэд захирал Ч.Отгонгэрэл нар уралдаанд оролцсон хүүхэд багачуудад талархал илэрхийллээ.




















