Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлагаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвтэй хамтран хэрэгжүүлж буй нийслэлийн эрсдэлт бүлгийн хүүхэд багачуудыг сурган хөгжүүлэх зорилготой “Би нар” төслийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн эрсдэлт бүлэгт хамаарагдаж байгаа хүүхдүүдэд Уран зураг, Гар урлал, Монгол уран бичлэгийн дугуйланг алслагдсан дүүрэг хороодын хүүхэд багачуудыг оршин суугаа газарт нь суралцах боломжоор ханган ажиллаж, дараах салбаруудад сургалт явууллаа. Үүнд:
- Хан-Уул дүүрэг 114 дүгээр сургуульд Уран зургийн дугуйлан /29 хүүхэд/
- Хан-Уул дүүрэг 60 дугаар сургуульд Монгол уран бичлэгийн дугуйлан /35 хүүхэд/
- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт анхан шатны дугуйланд 17-20 хүүхэд тус тус хичээллэж байна. /17-20 хүүхэд/
- Сүхбаатар дүүрэг 10-р хороо 100 айл Уран зургийн дугуйлан /9 хүүхэд/
- Сүхбаатар дүүрэг 15-р хороо Уран зургийн дугуйлан /2 хүүхэд/
- Баянзүрх дүүрэг 111 дүгээр сургуульд Уран зургийн дугуйлан /31 хүүхэд/
- Баянзүрх дүүрэг Хөгжлийн хэлхээ асрамжийн газар /14 хүүхэд/
- Баянгол дүүрэг 6-р хороо Иргэний танхим Монгол уран бичлэг /38 хүүхэд/
- Баянгол дүүрэг 6-р хороо Уран зургийн дугуйлан /18 хүүхэд/
- Чингэлтэй дүүрэг 16-р хороо Уран зургийн дугуйлан /15 хүүхэд/
- Чингэлтэй дүүрэг 9-р хороо Уран зургийн дугуйлан /13 хүүхэд/