Бүгд Найрамдах Солоногос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулж буй “МОНГОЛ-СОЛОНГОСЫН НӨХӨРЛӨЛ” гар урлал, уран зургийн үзэсгэлэн, наадмын нээлтийн арга хэмжээ өнөөдөр 14:00 цагаас “Орд” арт галерейд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Жон Гван Шиг, Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Пак Ын Жон, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн удирдлагууд болон бусад хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.
Уралдаанд хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын 920 хүүхдийн бүтээл ирсэн бөгөөд гар урлал болон уран зураг төрлөөр нийт 19 хүүхэд шагналт байранд орлоо.
Гар урлалын төрөлд:
1 Бага нас: 3-р байр Х.Нандинцэцэг 44-р сургууль, 5а анги
2-р байр Г.Хулан 31-р сургууль, 5а анги
1-р байр Н.Болоржин Хэнтий аймаг Бэрх хотын ЕБС 5б анги
Дунд нас: 3-р байр М.Эгшиглэнт 24-р сургууль 7в анги
2-р байр Б.Баярцэнгэл Сэлэнгэ аймаг 4-р сургууль 7б анги
1-р байр Намуунзул 3-р сургууль 9 анги
Ахлах нас: 3-р байр Т.Эмүжин 133-р сургууль 11а анги
2-р байр Б.Түвшинзаяа 24-р сургууль, 10в анги
1-р байр М.Хажидмаа Сэлэнгэ аймаг Сайхан сум, 11в анги
Уран зургийн төрөлд:
Бага нас: 3-р байр Э.Индэръяа 18-р сургууль, 5а анги
2-р байр У.Дэлгэрмаа 2-р сургууль, 4б анги
1-р байр Б.Учрал 2-р сургууль, 5б анги
Дунд нас: 3-р байр О.Мөнх-Оргил 5-р сургууль, 8в анги
2-р байр Т.Яруусайхан Хэнтий аймаг, Хэрлэн сум 1-р лаборатори сургууль 9б анги
1-р байр С.Хишигтогтох Өвөрхангай аймаг Арвайхээр хот Мэргэд сургууль 9в анги
Ахлах нас: 3-р байр А.Төгөлдөр Шинэ эхлэл сургууль 12б анги
2-р байр Э.Саруулзаяа 13-р сургууль, 11б анги
1-р байр М.Уянга Архангай аймаг 1-р сургууль 12б анги
Гранпри А.Юмжирдулам 23-р сургууль, 8а анги
Уралдаанд идэвхитэй оролцсон нийт хүүхдүүд дээ талархал илэрхийлж урлан бүтээх үйлст нь өндөр амжилт хүсье!