2019 оны 02 дугаар сарын 13нд зохиогдсон Монгол Хятад нөхөрлөл гар зургийн уралдааны тэргүүн байр М. Энхбаяр багштай Уран зургийн дугуйлангийн сурагч Б. Амирлан БНХАУ-ын олон улсын хүүхдийн арга хэмжээнд амжилттай оролцоод ирлээ.
Б. Амирлан нь БНХАУ-ын Шанхай хотын “Шинжлэх ухаан, технологийн музей, “Чибао” эртний түүхт хотхон, Чунчин хотын ‘Ардын их танхим”, Дундад иргэн улсын гудамж”, орон сууцны дундуур тавигдсан метроны бүтээн байгуулалт, Чэндү хотын “Панда үржүүлгийн газар”, “Байгалийн музей”, Жухай хотын “Чанлун” аялал жуулчлалын төв, “Хонконг-Жухай-Макаог” холбосон далай дээрх гүүр зэрэг олон түүхт дурсгалт газруудад зочилж, Хятадын түүх соёл, эдийн засгийн хөгжил, техник технологийн өндөр хурдацтай танилцаад ирсэн байна.