“ӨСВӨРИЙН ЗОХИОН БҮТЭЭГЧ-2024” ҮЗЭСГЭЛЭН 2024 оны 12 дугаар сарын 13-нд эхлэх гэж байна.

✅Хамрах хүрээ:Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн aхлах, дунд ангийн сурагчид оролцоно.

✅Тавигдах шалгуур:
– Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд, ангид суралцдаг байх;
– Багаар, анги хамт олноороо болон бие даан оролцох, баг нь 2 ба түүнээс дээш гишүүнтэй байх ба баг өөр, өөр сургуулийн сурагчдаас бүрдэж болно. Энэ тохиолдолд аль нэг гишүүнийхээ харьяа сургуулиас оролцох;
– Шинэ санаа, шийдэл агуулсан, техник технологийн дэвшилд тулгуурласан, гэр, сургуулийн орчинд хийгдсэн, судалгаа, туршилттай байх;
– Бүтээл нь хүний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг, хөдөлмөр үйл ажиллагаа хөнгөвчилсөн байх;
– Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, үйл ажиллагаа, хичээлээс гадуурх сонгон, секц дугуйлангуудын хөтөлбөр, агуулгатай нийцсэн техник спортын загварууд
– ЕБС-ийн сурагчдын технологийн хичээл болон сонгон суралцах дугуйлангуудаар хийж бүтээж амжилт гаргасан техник спортын загварууд, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн ХАА болон хүрээлэн буй орчин байгаль хамгаалах чиглэлээр оновчтой шинэ санал тусгасан эдийн засгийн үр ашигтай, төрөл бүрийн тоног төхөөрөмж багаж техникийн бүтээлүүдийн биет болон макет загварууд зохиож бүтээсэн бүтээл байж болно.

✅Бүтээл хүлээн авах, бүртгүүлэх хугацаа:
2024.12.10-12 -ны өдрүүдэд.
Хүүхдийн Урлан Бүтээх төвийн байранд

✅Шагнал урамшуулал:
❖ Тэргүүн байр тус бүр 1 /ахлах,дунд анги тус бүр/ нийт 2
❖ Дэд байр тус бүр 2 /ахлах, дунд анги тус бүр/ нийт 4
❖ Шагналт байр тус бүр 3 /ахлах дунд анги тус бүр/ нийт 6

✅Үзэсгэлэнгийн нээлт:
2024.12.13-ний өдөр 10:00 цагт,
Хүүхдийн Урлан бүтээх төвийн ОРД Арт галерейд
Холбоо барих утас: 9917-1398, 99902348, 9987-3578

“ӨСВӨРИЙН ЗОХИОН БҮТЭЭГЧ-2024” ҮЗЭСГЭЛЭНГИЙН удирдамж ЭНД дарж үзнэ үү