2020 он салбар дугуйлан

“Нийслэлийн алслагдсан дүүрэг хороодод төвийн салбар дугуйланг ажиллуулж, сургалтын чанар хүртээмжийг сайжруулна” зорилтын хүрээнд:

2020-2021 оны хичээлийн жилд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран нийслэлийн эрсдэлт бүлгийн хүүхэд багачуудыг сурган хөгжүүлэх зорилгоор “Би нар” төслийг хэрэгжүүлж, Уран зураг, Монгол уран бичлэгийн 8 салбар дугуйлан мөн алслагдсан дүүрэг хороодын хүүхэд багачуудыг оршин суугаа газарт нь суралцах боломжоор хангах 3 салбар дугуйлангуудыг байгуулж сургалт явууллаа. Эдгээр дугуйлангуудад 300-350 хүүхэд хамрагдсан.

  • Хан-Уул дүүрэг 114 дүгээр сургуульд Уран зургийн дугуйлан /29 хүүхэд/
  • Хан-Уул дүүрэг 60 дугаар сургуульд Монгол уран бичлэгийн дугуйлан/40 хүүхэд/
  • Баянзүрх дүүрэг 111 дүгээр сургуульд Уран зургийн дугуйлан /31 хүүхэд/
  • Баянзүрх дүүрэг 19-р хороонд байрлах “Хөгжлийн хэлхээ” асрамжийн газар /14 хүүхэд/
  • Баянгол дүүрэг 6-р хороонд Иргэний танхим Монгол уран бичлэг /38 хүүхэд/
  • Чингэлтэй дүүрэг 16-р хороонд Уран зургийн дугуйлан /15 хүүхэд/
  • Чингэлтэй дүүрэг 9-р хороонд Уран зургийн дугуйлан /13 хүүхэд/
  • Чингэлтэй дүүрэг  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс /29 хүүхэд/
  • Сүхбаатар дүүрэг 8-р хороо Иргэний танхим/20 хүүхэд/
  • Баянгол дүүрэг “ Гэр бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Төв” /46 хүүхэд/
  • Сонгинохайрхан дүүрэг 9-р хорооны иргэний танхим /19 хүүхэд/

2019 он салбар дугуйлан

“Нийслэлийн алслагдсан дүүрэг хороодод төвийн салбар дугуйланг ажиллуулж, сургалтын чанар хүртээмжийг сайжруулна.” зорилтын хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд “БИ НАР” төслийг хэрэгжүүлэн нийслэлийн 6 дүүрэгт Eран зураг, Гар урлал, Монгол уран бичлэгийн дугуйланг  нээн ажиллуулж байна.

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлагаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвтэй хамтран  хэрэгжүүлж буй нийслэлийн эрсдэлт бүлгийн хүүхэд багачуудыг сурган хөгжүүлэх зорилготой “Би нар” төслийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн эрсдэлт бүлэгт хамаарагдаж байгаа хүүхдүүдэд Уран зураг, Гар урлал, Монгол уран бичлэгийн дугуйланг алслагдсан дүүрэг хороодын хүүхэд багачуудыг оршин суугаа газарт нь суралцах боломжоор ханган ажиллаж, дараах салбаруудад сургалт явууллаа. Үүнд:

  • Хан-Уул дүүрэг 114 дүгээр сургуульд Уран зургийн дугуйлан /29 хүүхэд/
  • Хан-Уул дүүрэг 60 дугаар сургуульд Монгол уран бичлэгийн дугуйлан /35 хүүхэд/
  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт анхан шатны дугуйланд 17-20 хүүхэд тус тус хичээллэж байна. /17-20 хүүхэд/
  • Сүхбаатар дүүрэг 10-р хороо 100 айл Уран зургийн дугуйлан /9 хүүхэд/
  • Сүхбаатар дүүрэг 15-р хороо Уран зургийн дугуйлан /2 хүүхэд/
  • Баянзүрх дүүрэг 111 дүгээр сургуульд Уран зургийн дугуйлан /31 хүүхэд/
  • Баянзүрх дүүрэг Хөгжлийн хэлхээ асрамжийн газар /14 хүүхэд/
  • Баянгол дүүрэг 6-р хороо Иргэний танхим Монгол уран бичлэг /38 хүүхэд/
  • Баянгол дүүрэг 6-р хороо Уран зургийн дугуйлан /18 хүүхэд/
  • Чингэлтэй дүүрэг 16-р хороо Уран зургийн дугуйлан /15 хүүхэд/
  • Чингэлтэй дүүрэг 9-р хороо Уран зургийн дугуйлан /13 хүүхэд/

2018 он салбар дугуйлан

2018-2019 оны хичээлийн жилд дараах Нийслэлийн алслагдсан дүүрэг хороодод төвийн салбар дугуйланг нээн ажиллуулж байна.

  • ХУД-ийн 9 дүгээр хороотой хамтран Нийслэлийн 114 дүгээр сургуульд Сүрлэн сүлжмэлийн дугуйлан
  • СХД-ийн 8 дугаар хороонд байрлах Нийслэлийн 67 дугаар сургуульд Монгол уран бичлэгийн дугуйлан
  • БЗД-ийн 16 дугаар хороонд байрлах Өнөр бүл хүүхдийн төвд Хувцас дизайны болон Анхан шатны дугуйлан
  • Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад Уран хайчилбарын дугуйлан
  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт анхан шатны дугуйлан нээн ажиллуулж байна.

 

Сургалтын цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын байгууллагатай хамтран Нийслэлийн алслагдсан дүүрэг хороодод төвийн салбар дугуйланг ажиллуулна” зорилтын хүрээнд:

2017-2018 оны хичээлийн жилд “GOOD NEIGHBORS” ОУТББ-тай хамтран дараахь салбаруудад дүрслэх урлаг, гар урлал, техник технологийн чиглэлийн сургалтыг явуулж алслагдсан дүүрэг хороодын хүүхэд багачуудыг оршин суугаа газарт нь суралцах боломжоор ханган ажиллалаа. Үүнд:

  • Сэлбэ салбар (Сүхбаатар дүүргийн 18, 20-р хорооны 30-40 хүүхэд),
  • Чингэлтэй салбар (Чингэлтэй дүүргийн 16, 15, 14-р хорооны 15-20 хүүхэд),
  • Шархад салбар (Баянзүрх дүүргийн 22, 19, 5-р хорооны 20-25 хүүхэд),
  • Сонгинохайрхан салбар (Сонгинохайрхан дүүргийн 6, 23, 30-р хорооны 15-20 хүүхэд),
  • Тахилт салбар (Чингэлтэй дүүргийн 19, 12-р хорооны 15-20 хүүхэд)

Мөн хувийн хэвшлийн сургалтыг дэмжих ажлын хүрээнд дүрслэх урлагийн анхан шатны сургалтыг “Шинэ эрин” цэцэрлэгийн 25 хүүхэд, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн 36 хүүхдэд явуулж дуусгалаа.

Нийт 160-181 хүүхдийг сургалтад тогтмол хамруулж, сургалтын цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллалаа.

 

2017 он салбар дугуйлан

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв нь дараах байгууллагуудтай хамтран ажиллаж, төвийн салбар дугуйланг ажиллуулж байна.GOOD NEIGHBORS” Олон улсын төрийн бус байгууллага

Гүүд НэйборсОУТББ нь 1991 онд Солонгос улсад байгуулагдсан ашгийн бус, шашны бус, хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн байгууллага юм. Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвтэй хүүхдийн хөгжил чиглэлээр хамтран ажиллаж байна. 2017 онд дараах салбар дугуйланг ажиллуулж байна. Үүнд:

  • Сэлбэ салбар (Сүхбаатар дүүргийн 18, 20-р хороо)
  • Чингэлтэй салбар (Чингэлтэй дүүргийн 16, 15, 14-р хороо)
  • Шархад салбар (Баянзүрх дүүргийн 22, 19, 5-р хороо)
  • Сонгинохайрхан салбар (Сонгинохайрхан дүүргийн 6, 23, 30-р хороо)
  • Тахилт салбар (Чингэлтэй дүүргийн 19, 12-р хороо)
  • Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюлдинг, 1008 тоот
  • Холбоо барих утас: 70144122, 70144155
  • Факс: 7014-4133
  • Цахим хаяг: http://goodneighbors.org.mn/