“НАМАЙГ АЛГАС” аянд Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн хамт олон нэгдэж байна

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “НАМАЙГ АЛГАС” нөлөөллийн аянд Монголын хүүхдийн урлан бүтээх төв нэгдэж байна.
Бид #Би эрт харина #Би жолоо барина #Би маргааш ажилтай уриан дор хамт олон, найз нөхдийн архидалт, согтууруулах ундааны хэрэглээ, буруу үзэгдэл үйл явдлаас залуу үеийг татгалзуулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хосууд гэр бүлдээ цаг зарцуулах бүх нийтийг хэрэглээний зөв соёл, хандлагад уриалж аяныг дэмжин ажиллаж байна.