Ковидгүй зуны төлөө өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалья

Ковидгүй зуны төлөө өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалья🥰
 
Та коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх “КОВИД-19 ЭРСДЭЛ” системийг суулгаж идэвхжүүлснээр халдварт өртсөн эрсдэлээ цаг алдахгүй мэдэх боломж бүрдэнэ. Эрт мэдсэнээрээ та цаг тухайд нь эмнэлгийн тусламж авах, хайртай хүмүүсийнхээ халдвар авах эрсдэлийг бууруулах, бусдад халдвар тараахгүй байх, цаашлаад нийтийн дундах халдварыг хумихад дэм болох юм.
 
iOS, Аndroid үйлдлийн систем дээр ашиглах заавар болон Утсан дээрээ КОВИД-19 ЭРСДЭЛ системийг хэрхэн суулгах дарааллыг та бүхэнд толилуулж байна.
 
Хүн бүрийн оролцоо халдварын тархалтыг хумьж хэвийн амьдралдаа ороход нэмэр болно.
 
 
Видео, постерийн линк:
https://drive.google.com/drive/folders/1RF7HoccAm_Kcl4TE8dGqiZnYUFo7EVeU?usp=sharing
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2843639702516343&id=1644206455793013