Төсөл хөтөлбөр

2019.04.29-ны өдөр Туркийн Хамтын Ажиллагаа Зохицуулах Агентлаг /ТИКА/ гаас сургалтанд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд, анги танхимд хүүхдийн ширээ, сандлыг хүлээлгэн өгсөнд талархалаа илэрхийлж Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн сурагчид “БАЯРЛАЛАА ТУРК ОРОН” үзэсгэлэн гаргаж бэлэг барилаа. Арга хэмжээнд оролцсон Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ахмет Язал, гэргий хатагтай Кадирэ Зэйнэп Саям Язал, Туркийн Хамтын Ажиллагаа Зохицуулах Агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицууулагч Эмрах Устаөмэр, Зэкиеэ Ташдэмирт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн Монголын Хүүхдийн Ордны авьяаслаг хүүхдүүддээ маш их баярлалаа