✅Хамрах хүрээ:Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн aхлах, дунд ангийн сурагчид оролцоно. ✅Тавигдах шалгуур:– Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд, ангид суралцдаг байх;– Багаар, анги хамт олноороо болон бие даан оролцох, баг нь 2 ба түүнээс дээш гишүүнтэй байх ба баг өөр, өөр сургуулийн сурагчдаас бүрдэж болно. Энэ тохиолдолд аль нэг гишүүнийхээ харьяа сургуулиас оролцох;– Шинэ санаа, […]
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл Урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байгаа Хүүхэд, өсвөр үеийхэнд зориулсан “Ирээдүйн хотын иргэн” төслийн хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 74 дүгээр сургуулийн 80 гаруй сурагч 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хүүхдийн Урлан Бүтээх төвийн үйл ажиллагаатай танилцан нэг өдрийн дадлага хичээлд хамрагдлаа.
НҮБ-ийн Хүүхдийн сан, Айсмарк ХХК болон Хүүхдийн Урлан бүтээх төв хамтран Дэлхийн хүүхдийн өдөр /11 сарын 20/-ийг тохиолдуулан “GO BLUE” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдрийн хүрээнд “Цэнхэр зүрх” зургийн уралдааныг зохион байгуулж Хүүхдийн Урлан бүтээх төвөөс 252 сурагч хүүхэд өөрсдийн бүтээлийг ирүүлжээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 10 бүтээлийг шалгаруулж өргөмжлөл, гарын бэлэг гардуулав. 2024.11.20 Лхагва[…..]
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвд 2024 оны 11 сарын 02-ноос 11 сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 11 сарын 18-наас 20-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Хүүхдийн[…..]