“МОНГОЛ-СОЛОНГОСЫН ӨВ СОЁЛ” ХҮҮХДИЙН ГАР УРЛАЛ, УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НААДМЫН ШИЛДЭГҮҮД

БНСУ-н Элчин сайдын яамтай хамтран зохион байгууулж буй “Монгол-Солонгосын соёл урлаг” хүүхдийн гар урлал, уран зургийн үзэсгэлэн наадмын шилдгүүд тодорлоо. Тус уралдаанд нийслэл хөдөө орон нутгаас нийт 710 бүтээл оролцлоо. Энэ удаагийн наадмын эрхэм шүүгчээр Дизайнер урлаг судлаач, Гар урлалын Юнеско-ийн зөвлөх эксперт, ШУТИС-ийн Дизайны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Батсайхан, Зохион бүтээгч, дизайнер ШУТИС-ийн багш Э.Эрдэнэбат, СТА, ШУТИС-ийн ахлах багш П.Пүүдорж нар ажиллаа. Цаг зав, сэтгэл зүрхээ тунгаан шүүсэн эрхэм шүүгчиддээ баярлалаа. Үзэсгэлэн, наадамд идэвхтэй оролцсон нийт хүүхэд багачууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье. Үзэсгэлэнгийн нээлт, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 11/10-нд 14:00 цагт Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн “Орд” арт галерейд болно.