Монгол Улсын Соёлын яамнаас Соёлын Бүтээлч сарын аяны хүрээнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвтэй хамтран “МОНГОЛ ТУУРГАТНЫ ӨВ СОЁЛ” Олон улсын хүүхдийн дүрслэх урлагийн наадмыг Дүрслэх урлаг, Гар урлал, Монгол уран бичлэгийн төрлөөр 2022.11.05-11.25-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Урлан бүтээх хүсэл сонирхолтой авьяаслаг хүүхэд багачуудаа идэвхитэй оролцохыг урья. Нийслэл, орон нутаг, олон улсаас хүүхдүүдийнхээ бүтээлийг биет болон цахимаар хүлээн авч 11.21-ний өдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн Орд арт галерейд нээлттэй дэлгэгдэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв нүүр хуудас. Хүүхдүүддээ амжилт хүсье