Уушгины хатгалгаатай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын үнэт ирээдүй болсон хүүхэд багачуудаа хамгаалах, эрүүл аюулгүй орчинд өсгөх, сурган хүмүүжүүлэх, баяр хөөртэй амар амгалан байлгах, чөлөөт цагийг нь зөв зохистой бүтээлчээр өнгөрүүлэх зорилгоор дүрслэх урлагаар дамжуулан хүүхэд багачуудыг уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх, хүүхдийн өвчлөлийг бууруулахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, танин мэдэхүйг хөгжүүлэх, оюуны бүтээлийг дэмжин хөгжүүлэхээр Эх Хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Цэвэр агаар-Эрүүл уушги” зургийн уралдаан зарлаж байна.
Уралдааны шагнал:
• I байр-2 сурагч, Өргөмжлөл, Уран зургийн хэрэгсэл /200,000 төгрөг/ худалдан авах эрхийн бичиг
• II байр-2 сурагч, Өргөмжлөл, Уран зургийн хэрэгсэл /150,000 төгрөг/ худалдан авах эрхийн бичиг
• III байр-2 сурагч, Өргөмжлөл, Уран зургийн хэрэгсэл /100,000 төгрөг/ худалдан авах эрхийн бичгээр шагнана.
Бүтээлд тавигдах шаардлага:
• Уран зургийн бүтээлийн хэмжээ: А3
• Бүтээлийн нэр, оролцогчийн овог нэр, нас, хүйс, харьяа аймаг, дүүрэг, сургууль, анги болон харилцах утасны дугаарыг тодорхой бичнэ.