Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүн бичиг” сонин 22 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээ Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд 2018.01.07-ны өдөр нээлээ. Нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа.
“Улс орны маань тусгаар тогтнолын үндэс нь хүн ард, бичиг соёл, хил хязгаар юм. Үндэсний соёлоо өвлөн авч, улс орныхоо түүх соёлыг уншин судалж, бахархах нь монголчууд бидний эрхэм үүрэг юм…” У.Хүрэлсүх