Монгол Улсын Соёлын яамнаас Соёлын Бүтээлч сарын аяны хүрээнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвтэй хамтран “МОНГОЛ ТУУРГАТНЫ ӨВ СОЁЛ” Олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмыг Дүрслэх урлаг, гар урлал, Монгол уран бичлэгийн төрлөөр 2021.11.05-11.24-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Урлан бүтээх хүсэл сонирхолтой авьяаслаг хүүхэд багачуудаа идэвхитэй оролцохыг урья. Нийслэл, орон нутаг, олон улсаас хүүхдүүдийнхээ […]
Төр түмнийхээ түшиг болж, Монгол эх орныхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө хичээл зүтгэл, халуун сэтгэлээ зориулсан эрхэм хүндэт азай буурлууддаа ахмадын баярын мэндийг хүргэж, урт удаан энх жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол улс, Бүгд Найрамдах Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой, Солонгосын соёлын өдрүүдэд зориулан БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын нэрэмжит 7 дахь удаагийн “МОНГОЛ СОЛОНГОСЫН ӨВ СОЁЛЫН ГАЙХАМШИГ” уран зураг, гар урлалын уралдаан зарлагдаж байна. Бүтээл хүлээн авах хугацаа: 2021.09.16-10.15-ны өдрийн 16:00 цаг хүртэл Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв/https://www.facebook.com/цахим хаягаар илгээх[…..]
Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлт 09-р сарын 08-14ны хооронд явагдаж дууслаа. Суралцагч хүүхдүүд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье /https://www.facebook.com/1644206455793013/videos/543256763416672/