Алслагдсан дүүрэг хороодод салбар дугуйлан нээлээ

Алслагдсан дүүрэг хороодын хүүхэд багачуудад дүрслэх урлаг, гар урлал, техник технологийн сургалтыг “GOOD NEIGHBORS” ОУТББ-тай хамтран 01.01 ний өдрөөс эхлэн 7 хоног бүрийн Баасан гаригт  Сэлбэ салбар (Сүхбаатар дүүргийн 18, 20-р хорооны 30-40 хүүхэд), Чингэлтэй салбар  (Чингэлтэй дүүргийн 16, 15, 14-р хорооны 15-20 хүүхэд),  Шархад салбар (Баянзүрх дүүргийн 22, 19,  5-р хорооны 20-25 хүүхэд), Сонгинохайрхан салбар (Сонгинохайрхан дүүргийн 6, 23, 30-р хорооны 15-20 хүүхэд), Тахилт салбар (Чингэлтэй дүүргийн 19, 12-р хорооны 15-20 хүүхэд)-уудад нийт 120-130 хүүхдэд тогтмол явуулж байна.

 

 

 

 

 

 

Хувийн хэвшлийн сургалтыг дэмжих ажлын хүрээнд “Шинэ эрин” хүүхдийн цэцэрлэг, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн хөгжлийн бэрхшээлтэй нийт 65 хүүхдэд долоо хоног бүрийн 5 дахь өдөр дүрслэх урлаг, гар урлалын анхан шатны сургалт явуулж байна.