МХУБТ-ийн нэрэмжит “МОНГОЛ ӨВ СОЁЛ” дүрслэх урлагийн улсын анхдугаар олимпиадыг зохион байгууллаа.

“Өв соёлоо дээдэлдэг Бүтээлч Монгол хүүхдийн төлөө” уриан дор Монгол Улсын Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг танин мэдэх, тэдний чөлөөт сэтгэлгээ, ур чадварыг сорих, Үндэсний өв уламжлал, ёс заншлыг сурталчлан түгээх, хүүхдийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн нэрэмжит “МОНГОЛ ӨВ СОЁЛ” дүрслэх урлагийн улсын анхдугаар олимпиадыг2018.10.31-2018.11.02-ны өдрүүдэд зохион байгууллаа.Тус олимпиадад Нийслэлээс болон 13 аймгаас нийт 623 хүүхэд оролцож“Эрийн гурван наадам”, “Монгол ёс заншил”, “Монгол өв соёл” сэдэвт зохиомжоор зураг зурж, 12 хүүхдийг шилдгээр тодруулан шагналаа