“ШИНЭЛЭГ САНАА”Нийслэлийн дүрслэх урлаг, дизайн технологийн багш нарын анхдугаар наадамыг зохион байгууллаа.

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв, Нийслэлийн Боловсролын газартай хамтран анх удаа Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулийн дүрслэх урлаг, дизайн технологийн багш нарын“ШИНЭЛЭГ САНАА” уран бүтээлийн наадмыг амжилттай зохион байгууллаа. Тус наадмын зорилго нь Ерөнхий Боловсролын Сургуулийн дүрслэх урлаг, дизайн технологийн багш нарын авьяас чадвар, уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, дэмжих, харилцан туршлага солилцоход оршино.“Шинэлэг санаа” анхдугаар наадамд нийслэлийн 80 гаруй сургуулийн багш наруран зураг, медиа урлаг, уран баримал, ардын урлаг, чимэглэх урлаг, орчин үеийн урлаг гэсэн 6 төрлийн 110 бүтээлээр оролцож, шилдэг 5 багшийг тодруулан шагналаа

.