Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн цахим хуудсыг нээж буй эрхэм зочин Танд хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан, ажил амжилтын дээдийг хүсэн мэндчилж байна.

Манай байгууллага Монгол улсын ирээдүйн залгамж халаа болсон хүүхэд багачууддаа мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдралын арга ухаанд сургах, хөдөлмөр гоо зүйн хүмүүжил олгох, тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн төрмөл авьяасыг нээн хөгжүүлж гар урлалын болон техникийн бүтээл туурвих хүсэл эрмэлзэл, ур чадвартай болгохыг эрхэм зорилгоо болгон ажилладаг билээ. Монголын Уран бүтээлч мянга мянган хүүхэд багачуудын төлөө санаа бодлоо чилээн сэтгэл зүрхээ зориулан дэмжин ажилладаг байгууллага, иргэн, хамт олондоо гүнээ талархал илэрхийльев Эрхэм  зочин Таны хүүхдийн төлөөх сайн үйлс бүхнийг баяртайгаар дэмжин хамтран ажиллахад манай ордны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Хүүхэд бүр аз жаргал, инээд хөөрөөр бялхаж байх болтугай.