Монгол улс, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан хүүхдийн гар урлал, уран зургийн наадам Монгол Улсын ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдахаар боллоо.

Монгол улс, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан хүүхдийн гар урлал, уран зургийн наадам Монгол Улсын ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдахаар боллоо.
🔴Бүтээлийн сэдэв:
• “Энэтхэг орон миний нүдээр”
• “Миний мөрөөдлийн Энэтхэг орон”
• “Монгол Энэтхэг улсын оюун санааны нөхөрлөл” /Буддын шашин/
• “Энэтхэг Монгол улсын эдийн засгийн түншлэл ”
🟢Бүтээл хүлээн авах хугацаа: 2020.12.08-ны өдрийн 16:00 цаг хүртэл Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн фэйсбүүк цахим хуудас болон төвийн байранд эх хувиар нь хүлээн авна.
🟣Бүтээлд тавигдах шаардлага:
• Уран зургийн бүтээлийг А3 хэмжээтэй цаасан дээр ирүүлнэ.
• Гар урлалын төрөлд хэмжээ хязгаарлагдахгүй.
• Бүтээлийн ар талд бүтээлийн нэр, оролцогчийн овог нэр, нас, хүйс, харьяа, дүүрэг, сургууль болон харилцах утасны дугаарыг бичнэ.
• Өмнө нь оролцож байсан бүтээл дахин оролцох боломжгүй.
• Бүтээлийн утга санаа, өнгө дүрслэл, гүйцэтгэл бүрэн гүйцэд байх
• Монгол Энэтхэг улсын оюун санааг холбосон буддын шашин, Монголд бүтээн байгуулагдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр гэх мэт бусад зүйлсийг сайтар судлах
• Бүтээлийг буцаан олгохгүй.
• Бусдын бүтээлийг хуулбарлахгүй
Жич: Шаардлага хангахгүй бүтээлийг хүлээн авахгүй.