2019 онд санаачлан хэрэгжүүлсэн онцлох ажлууд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” Олон улсын хүүхдийн Монгол уран бичлэгийн үзэсгэлэн

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв хамтран Монгол улс, үндэстэнийг сурталчлах эх бичгээ сурч мэдэх, түгээн дэлгэрүүлэх хандлагыг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, хүүхэд багачудын уран бүтээлийг дэмжих зорилгоор “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” Олон улсын хүүхдийн Монгол уран бичлэгийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс, Бүгд Найрамдах Халимаг улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Монгол Улсын нийт 150 гаруй хүүхэд бүтээлээрээ оролцож 10 хүүхдийг шагнаж урамшууллаа.