2019 ОНД САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД: Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа элчин Элчин сайдын яам, ТИКА олон улсын байгууллагатай хамтарсан “БАЯРЛАЛАА ТУРК ОРОН” хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгууллаа.

Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /TIKA/-ийн буцалтгүй тусламжаар Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч, Бүгд Найрамдах Турк улсад чин сэтгэлийн талархлаа илэрхийлэх, төслийн үр дүн, нөлөөг харуулах, цаашдын хамтын ажиллагаа, гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор “БАЯРЛАЛАА ТУРК ОРОН” хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн дугуйлангийн сурагчид уран зураг, гар урлал, технологийн 162 бүтээлээр оролцож, төслийн нээлтийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгууллаа.