2019 ОНД САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД: “ӨВ СОЁЛ” галерейн нээлтээ хийлээ.

“ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛДЭГ БҮТЭЭЛЧ МОНГОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ” уриалга дор  Үндэсний өв уламжлал, түүх, бичиг соёлыг сурталчлан таниулах зорилгоор багш сурагчдын хамтарсан бүтээлүүдээс бүрдсэн “ӨВ СОЁЛ” байнгын галерейг өөрсдийн хүчээр шинэчлэн засварлаж, тохижуулан олны хүртээл болголоо.Өдөр тутамдаа аймаг, нийслэлийн сургуулиудаас анги хамт олноороо хүүхдүүд хүрэлцэн ирж сонирхож байна.