2019 ОНД САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД: Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвөөс санаачлан “ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн, уралдаан

Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан хүүхэд багачуудад үндэсний эрх чөлөө, эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, түүхэн үйл явдлыг олон нийтэд сурталчлан таниулах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор “ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” хүүхдийн уран бүтээлийн уралдаан, үзэсгэлэнг зохион байгууллаа. Тус наадамд Завхан, Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод, Булган, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Архангай, Сүхбаатар, Хөвсгөл, Увс, Орхон, Хэнтий зэрэг 16 аймаг, Нийслэлийн 8 дүүрэг, мөн Өнөр бүл хүүхдийн төв, Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Гэгээлэн төв” зэрэг нийт 740 хүүхэд бүтээлээрээ оролцож, шилдэг 21 хүүхдийг шагнаж урамшууллаа.