Монгол Улсын Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР”-ын хүрээнд Монголын Хүүхдийн урлан бүтээх төвөөс зарласан “МОНГОЛ ТУУРГАТНЫ ӨВ СОЁЛ-2022″ Олон улсын хүүхдийн дүрслэх урлагийн наадмын хариу. Дизайнер урлаг судлаач, Гар урлалын Юнеско-ийн зөвлөх эксперт, ШУТИС-ийн Дизайны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Батсайхан, СТА, ШУТИС-ийн ахлах багш П.Пүүдорж, МУЭ хорооны гишүүн зураач, Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Коллежийн уран зургийн багш Ц.Давааням, МУЭ-н гишүүн, уран бүтээлч О.Ням-Очир гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаа.