Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 35 дахь удаагийн төгсөлтийн “УРЛАХУЙН ЕРТӨНЦ” үзэсгэлэн боллоо.

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 35 дахь удаагийн төгсөлтийн “УРЛАХУЙН ЕРТӨНЦ” тайлангийн үзэсгэлэн 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллагдав. Уг үзэсгэлэнд 16 төрлийн 20 дугуйлангийн 2000 гаруй суралцагч хүүхдүүдийн нийт 3000 гаруй бүтээл дэлгэгдэж урлаг соёлын тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэн, тайлан, хувцас загварын ангийн загварын үзүүлбэр зэрэг үйл ажиллагаанууд болж өндөрлөв. 2023 оны шилдэг багшаар сүрлэн сүлжмэлийн багш  Г.Туяа, судалбар уран зургийн багш Г.Бямбасүрэн, уран зургийн анхан шатны багш Б.Нарангэрэл нар шалгарав.