ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨХ МИНИЙ МӨРӨӨДӨЛ” уран зургийн уралдаан

Бүгд Найрамдах Энэтхэг улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, XX зууны суут сэтгэгч, хүч үл хэрэглэх онолын эцэг Махатма Ганди мэндэлсний 150 жилийн ойд зориулан түүний ардчилал, хүчирхийллийг зогсоох, энх тайвныг дэмжих үзэл бодол, сургаал, онолыг хүүхэд багачуудад сурталчлан таниулах зорилгоор “ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨХ МИНИЙ МӨРӨӨДӨЛ” уран зургийн уралдааныг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв, Улаанбаатар хот дахь Энэтхэгийн Соёлын төв хамтран Монгол улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Уралдаанд нийт 828 бүтээл ирсэнээс шилдэг 13 хүүхдийг тодруулж шагнав