“Хүүхдэд ээлтэй урлан” аяныг санаачлан хэрэгжүүллээ

Монгол улсад анхны хүүхдийн уран бүтээлийн галлерейг олон улсын жишигт нийцүүлэн хийв.

Хүүхдийн авьяас чадвар, хөгжлийг бодитоор дэмжих, үндэсний  түүх, өв соёл,        урлагийг сурталчлан таниулах зорилгоор Монголд анхны “Орд” хүүхдийн уран    бүтээлийн галерейг олон улсын жишигт нийцүүлэн засварлаж нээлээ. Галлерейг   засварлах,  шинэчлэн тохижуулах, үзмэрийг баяжуулах, бүтээлийг сэргээн засварлах ажлыг сурагчдын  эцэг эхчүүдийн дэмжлэгээр төвийн багш, ажилчид өөрсдийн хүч хөдөлмөрөөр  2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс  10 дугаар сарын 01-        ний өдрийн      хооронд хийж дуусгав.

ЗАСВАРЫН ӨМНӨ

ЗАСВАРЫН ДАРАА НЬ:

Орд арт галерейн нээлтийн ажиллагаа

“ОРД” хүүхдийн уран бүтээлийн арт галерейг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор нээж, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн үе үеийн төгсөгчид 90 гаруй уран          бүтээлчдийн уран зураг, уран баримал, арьсан урлал, сийлбэр, уран бичлэгийн төрлөөр          120 гаруй шилмэл бүтээлүүд тавигдлаа.

 

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн урд байрлах усан оргилуур, хүрхрээг шинэчлэн засаж, бүрэн ажиллагаанд орууллаа.

“Хурд интернейшл” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, сүүлийн 4 жил ажиллагаагүй байсан төвийн урд тайлбайн усан оргилуур, хүрхрээг засварласанаар ахмад хүүхэд багачуудад ээлтэй,  тав тухтай орчин бүрдлээ.

Сургалтын орчныг сайжруулж, анги танхимыг сургалтын хэрэглэгдэхүүнээр хангалаа.

2017-2018 оны хичээлийн жилд сурагчдын тоо эрс нэмэгдсэнээс хүүхдийн ширээ, сандал, жижиг хэрэглэгдхүүн огт хүрэлцэхгүй болсон бөгөөд төвийн багш нар, ажилчид хаягдал материал ашиглан өөрсдөө 30х30 харьцаатай сандал 100 ширхэг, 220х110 харьцаатай ширээ 5 ширхэг хийж сурагчдаа  хүндрэл чирэгдэлгүй хүлээн авч байна. Мөн 5 ангийг багш, эцэг эхчүүд хамтран засварлаж хүүхдийг цэвэр,  аюулгүй, тав тухтай орчинд суралцах боломжийг бүрдүүлээд байна.