“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” САЙН ҮЙЛСИЙН АРГА ХЭМЖЭЭ

Өнөөдөр “Хүүхдийн хөгжлийн төлөө” сайн үйлсийн арга хэмжээ Монголын хүүхдийн урлан бүтээх төвд амжилттай сайхан боллоо. Монгол Улсад суугаа Элчин сайдууд, УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Суреш Бабу, БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Калыбек Кобландины дэмжлэгээр Монгол дахь Энэтхэгийн соёлын төвтэй хамтран энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. Өнөөдөр энд дэлгэн тавьсан олон гайхалтай бүтээлүүдийг хүүхдүүд маань авьяас чадвар, ур ухаанаа дайчлан сэтгэл зүрх, оюун бодлоо зориулан урладаг. Ирээдүйд энэ хүүхдүүд Монгол улсынхаа баялагийг бүтээгчид, хөгжлийг бүтээгчид болно. Тиймээс хүрэлцэн ирсэн хүндэт зочид бол өнөөдөр гагцхүү хүүхдийн хөгжлийн төлөө бус Монгол улсын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа юм. Монголын хүүхдийн урлан бүтээх төвд суралцаж байгаа мянга мянган хүүхдүүдийнхээ өмнөөс, тэднийг сурган хөгжүүлэх их үйлсд зүтгэж яваа багш нар, хамт олныхоо өмнөөс дахин дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хүүхэд бүр аз жаргалаар дүүрэн байх болтугай. Хүүхэд бүр хайраар дүүрэн байх болтугай. Хүүхдийн төлөөх сайн үйлс арвижин дэлгэрэх болтугай