ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” сайн үйлсийн арга хэмжээ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу, Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландины санаачилга, дэмжлэгээр Монгол дахь Энэтхэгийн соёлын төвөөс“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” сайн үйлсийн арга хэмжээг Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсад суугаа Элчин сайдууд, УИХ-ын гишүүд, Нийслэлийн удирдлагууд, Олон улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцон төвийн авьяаслаг сурагчдын уран бүтээлтэй танилцаж, тэдний ирээдүйн хөгжил, боловсролд хувь нэмрээ орууллаа.