“ТӨӨРДӨГ БАЙШИН” үзэсгэлэн

2017 оны 11.25 бол Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх дэлхийн өдөр. Өнөөдөр Монгол улсад гэр бүлийн хүчирхийлэл жил бүр өсөн нэмэгдэж хүний амь нас хохирох, гэмтэх, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд өртөх хандлага ихэсч байна. Бүсгүй хүнийг, охин хүүхдийг илүүчлэн хайрлан энэрдэг Монгол хүний жудаг хаана гээгдээ вэ. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, хүчирхийллийн хар сүүдэрт дарагдсан бүсгүй хүн насан туршдаа айдаст автаж, бие сэтгэлийн гүн шархтай үлддэг. Тиймээс Эмэгтэйчүүд өөрсдөө уриалан дуудах хонх нь, чиглүүлэгч нь гэрэл нь байж нийгмээ эерэгээр өөрчилж чадна. Монголын хүүхдийн урлан бүтээх төв , МУЭ-н эмэгтэй уран бүтээлчид болон хүүхдүүдтэй хамтран охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “ТӨӨРДӨГ БАЙШИН” үзэсгэлэнг хамтран зохион байгуулах гэж байна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.